Олон улсын математикийн 63 дугаар олимпиад Норвег улсын Осло хотноо 7 сарын 6-аас 16-ны өдрүүдэд явагдаж байна.
Монгол улсын багийн дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулж, багийн дээд онооны амжилтаа ахиулжээ.
Энэ жилийн олимпиадын бас нэг онцлог нь Шинэ Зеланд улсын оролцогч Xe (James) Hu манай багтай хамт онлайнаар оролцож 29 оноогоор мөнгөн медаль авсан байна.
Эх сурвалж: Монголын математикийн олимпиадын хороо