Хөвсгөл далайд жижиг онгоц живсэн ба нуураас гаргасан тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр:
"7 дугаар сарын 12-нд Хөвсгөл нуурын Жанхайд усан завь живсэн дуудлагаар газар дээр нь Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагын байгууллагын албан хаагч нартай хамтран ажиллалаа.
Хүний амь нас эрсдээгүй ба зогсоолоос 20 метрийн зайд хоосон байхдаа завь живсэн.
Тухайн усан замын тээврийн хэрэгсэл үзлэг оншилгоонд хамрагдаагүй бичиг баримтгүй бүрэн бус техник байлаа. Үйлчилгээ үзүүлэх зорилгоор далайд тавьсан байна.
Шуурхай ажиллаж далайн усыг бохирдуулах эрсдэлтэй. Дотороо түлштэй, зориулалтын бус савтай (2 түлшний сав) болон гель гясалдаа бүхий акумляторийг шумбагч оруулж эхлэн гаргаж, дараагаар завийг бүрэн гаргаж эрэг дээр байршуулаад байна.
Хувь иргэнд арга хэмжээ авч ажиллаж байна.
Хөвсгөл нуурын Эгийн голын сав газрын захиргаатай холбогдон 7 дугаар сарын 14-нд түлш тос асгарсан газраас усны дээж авч ажиллалаа.
Цаашид хамтран ажиллах талаар ярилцаж асгарсан түлш соруулдаг помпыг аймагт биш далайн эрэг дээр байршуулж байхаар хүсэлт тавьсан" гэлээ.