Dark Light
Нийгэм | 2022-07-15

Ардчилсан намын удирдлагууд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй АН-ын удирдлагууд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын өргөөнд эмгэнэлийн дэвтэр дээр эмгэнэлээ илэрхийлж, цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 

Эрхэмсэг ноён Абэ Шинзо агсан Япон-Монголын гүүр болж Монголын төлөө хийсэн бүхэнд тань талархаж байна. Монгол-Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол улс, Монголын ардчилсан нам үүрд санан дурсах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22