Dark Light
Нийгэм | 2022-07-15

"Наадмаар хүүхэд мориноос унаж эндсэн тохиолдол бүртгэгдээгүй"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 23 унаач хүүхэд амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тухайн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилэн цагдаагийн хошууч Г.Золжаргалаас тодрууллаа. 

ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлагч, цагдаагийн хошууч Г.Золжаргал: “Энэ жилийн үндэсний их баяр наадмаар Хүй долоо худагт 6 насны морь уралдсан. Үүнд 1598 унаач хүүхэд уралдсан. Үүнээс 18 хүүхэд унаж, гэмтсэнээс 2 хүүхэд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Эмнэлэгт хүргэгдсэн 2 хүүхдийн биеийн байдал хэвийн, нэг хүүхэд тархины гэмтэл авсан, нэг хүүхэд нь зүүн бугалга гэмтсэн гэсэн оноштой байна. Бусад гэмтсэн хүүхдүүдийн хувьд Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болон Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд газар дээр нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

2022 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад мориноос унаж, бэртсэн нийт тохиолдол 23 бүртгэгдсэн. Үүнээс баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотой уяачдын үсэргээ сунгааны үед 10 хүүхэд мориноос унасан. 4 хүүхэд нь нас барж, 6 хүүхэд гэмтэл, бэртэл авсан бүртгэл байгаа. Үлдсэн 13 тохиолдол нь ахуйн хүрээнд буюу хонь малд явах, эмнэг морь сургах зэрэг үед унаж бэртсэн тохиолдол байна. Ахуйн хүрээнд гэмтсэн хүүхдүүдээс 8 хүүхэд нас барж, 5 хүүхэд нь гэмтэл авсан тохиолдол байна” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14