Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 108 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 63 нь Улаанбаатар хотод, 45 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 930.916 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2119 байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд :
Дорноговь аймагт 4, Дундговь аймагт 1, Өмнөговь аймагт 40 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 87 хүн эдгэрчээ.