Dark Light
Нийгэм | 2022-07-16

6 зорчигчтой суудлын автомашин гүүрний хашлага даван онхолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхан багийн “Орхон голын гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ 6 зорчигчтой суудлын автомашин гүүрний хашлага даван онхолдсон тухай дуудлагыг 7 сарын 14-ний өдрийн 06:19 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 20 км замыг туулан 07:05 цагт очиход иргэн  У-ын “Саксээд” загварын суудлын автомашин “Орхон голын гүүр”-ний хашлага даван “Орхон” голын хуурай салаа дотор унасан байсныг 1 цаг 30 минут ажиллан  иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт, автомашины жолооч У/30 настай, эмэгтэй/, зорчигч Г/33 настай, эрэгтэй/, Н/10 нас эмэгтэй/, С /9 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-т тус тус хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22