Dark Light
Нийгэм | 2022-07-16

Хийлдэг гудсаар хөвж явсан 2 хүн живж амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Оросын гарам” гэдэг газар “Туул” голын усанд хийлдэг гудсаар хөвж явсан 2 хүн живсэн тухай дуудлагыг 7 сарын 14-ний өдрийн 06:19 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Аврагчид 39 км замыг туулан 07:22 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 07:39 цагт осолдсон газраас урд зүгт 12 км орчим зайд “Туул” голын салаанд хайргадаж тогтсон иргэн С /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст,  18:11 цагт иргэн У /38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас 5 км орчим зайд голын усанд модонд тээглэж тогтсон байсныг олж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст тус тус шилжүүлэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22