Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Их шийрийн дөрвөлж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ гэр бүлийн 12 хүн аялж явснаас “Тэлмэн" нуурын усанд 2 том хүн, 1 бага насны хүүхэд сэрүүцэх гэж ороод осолдсон тухай дуудлагыг 7 сарын 13-ны өдрийн 16:35 цагт аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 7 сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг “Тэлмэн" нууранд зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм



