Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд Булган аймгийн Орхон сумаас, Увс аймгийн Тэс сумаас гурван улсын начин цолтон төрсөн. Энэ нь нэг наадамд хоёр өөр аймгийн өөр сумаас хоёр ба түүнээс начинтай болсон анхны тохиолдол юм. Увсын цэнхэр хязгаар Тэсээс энэ жил Х.Оргилболд, Н.Хүрэлсүх, О.Түмэн гэсэн гурван бөх нэгэн зэрэг тав давж улсын начин цолны эгнээнд багтсан нь түүхэнд цорын ганц тохиолдол болоод байна. Ардын төрийн наадамд нэг сумын бөхчүүд нэг наадамд начин цол хүртэж байсан тохиолдлуудтай танилц.
1943 он:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Аюушийн Цогоо, Банзрагчийн Надмид
1946 он:
Архангай аймгийн Хайрхан сумаас Магсарын Даш, Буянхишигийн Түдэвдорж
1972 он:
Увс аймгийн Тэс сумаас Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг
1996 он:
Увс аймгийн Сагил сумаас Сүрэнжавын Нямжав, Лувсангийн Өлзийбаяр
2000 он:
Архангай аймгийн Цэнхэр сумаас Цэрэндаваагийн Цэрэнчимэд, Доржготовын Дашцэрэн
2004 он:
Өвөрхангай аймгийн Бүрд сумаас Рэнцэндоржийн Ганхуяг, Довдонгийн Ганбат
2007 он:
Говь-Алтай аймгийн Цээл сумаас Лхагвасүрэнгийн Гантулга, Жанцангийн Бат-Эрдэнэ
2014 он:
Завхан аймгийн Алдархаан сумаас Лхагваагийн Лха-Очир, Базаргүрийн Бадамсүрэн
2015 он:
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Алтангэрэлийн Алтанхуяг, Эрдэнэбатын Даш
2022 он:
Увс аймгийн Тэс сумаас Хүрэлбаатарын Оргилболд, Навааны Хүрэлсүх, Очирбатын Түмэн
Булган аймгийн Орхон сумаас Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, Энхбатын Сумъяабат
Нийгэм | 2022-07-16
Сэтгэгдэл бичих