Dark Light
Нийгэм | 2022-07-17

Аи-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, Аи-92 автобензин 36 хоног, Аи-95 автобензин 39 хоног, дизель түлш 24 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. 

Монгол улсад 2022 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын 08-ны хугацаанд нийт 946,3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872,3 мянган тонн шатахуун байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 19,7 мянган тонн, Аи-92 автобензин 314,8 мянган тонн, Аи-96,98 автобензин 15,3 мянган тонн, ДТ 472,9 мянган тонн, ШШТ 20,6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28,7 мянган тонн тус тус импортолсон байна хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22