Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сарлагийн сүүний "ХОНГОР" брэндийн бяслаг нь Улаанбаатар хотод эрэлттэй байдаг орон нутагт үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
2014 оноос "Сүүн билэгдэл" ХХК нь дэлхийн алдартай Тилзит, Гриуере, Чеддар, Гоуда бяслагийг манайд нутагшуулж нутгийн брэндийг бий болгоод байгаа юм.
Үйлдвэрлэлийн олон шат дамжлага, ажиллагаа, технологиос шалтгаалж зах зээлд цөөн тоогоор нийлүүлж буй уг брэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүнсний хувьсгалын бодлоготой уялдсан экологийн цэвэр бүтээгдэхүүн юм гэдгийг үйлдвэрлэгч С.Цэцэгээ хэлж байна.
Мөн Монголын том үйлдвэрлэгчдийн нэг Витафит ХХК нь малчдын амжиргааг дэмжин Эрдэнэцогтын сарлагийн сүүг хүлээн авч, цөцгийн тос, аарцыг үйлдвэрлэж байгаа аж.



АДМИН








Нийгэм



