Dark Light
Нийгэм | 2022-07-17

Өндрөөс үсэрч болзошгүй 2 эмэгтэйг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн ...  дугаар хороо ... байранд 11 дүгээр давхрын цонхоор эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 7 сарын 11-ний өдрийн 19:20 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 5.5 км замыг туулан 19:29 цагт очиход оршин суугч иргэн А /35 настай, эмэгтэй / гэр бүлийн маргалдааны улмаас цонхоор үсэрч болзошгүй байсан тул тус байрны дээврээс аврах олс ашиглан цонхоор нь орж аюулгүй болгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Үйлдвэрийн район” дутуу баригдсан 6 давхар барилгын дээврээс эмэгтэй хүн унах гэж гэсэн дуудлагыг 7 сарын 11-ны өдрийн 23:23 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч 5 км замыг туулан 23:36 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /19 настай эмэгтэй/ тус барилгын дээврээс үсэрч болзошгүй байсныг 1 цаг 30 минут ярилцлага хийн эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын эмч, сэтгэл зүйчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22