Dark Light
Нийгэм | 2022-07-17

Шинэхэн Заан төрсөн нутгийнхаа түүхт ойд түрүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам өнөөдөр боллоо. Бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 96 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Ойгон Алтай" ХХК, "Бес Богда Бүргэдүүд" дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат аймгийн заан Жигжидсүрэнгийн Бадрал үзүүрлэлээ.
Шинэхэн заан Б.Серикийн хувьд Шарын гол суманд төрж өссөн бөгөөд ийнхүү төрөлх сумынхаа түүхт ойд түрүү булаав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22