Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн “Тариатын нуур” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Ө-44°54’36.0″, У-99°33’36.0″/ 7 сарын 18-ны өдрийн 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.