Dark Light
Нийгэм | 2022-07-18

Голд осолдсон эрэгтэйн цогцос ОХУ-ын хил орчмоос олджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 7 сарын 10-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л “Орхон" голд загасчилж яваад голын усанд осолдсон байж болзошгүй тухай мэдээллийг 7 сарын 12-ны өдрийн 17:57 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 7 сарын 17-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Л /69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас Хилийн …. дүгээр ангийн “Тавтын застав”, “Орхон гол”, “Сэлэнгэ мөрөн”, ”12 салаа”, “Мөндөлтэй хөшөө”, “19-ийн салаа” гэдэг газар хүртэл 2 удаа нийт 24 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх зохион байгуулах хугацаанд 7 сарын 16-ны өдрийн 22:16 цагт Хилийн ангиас “Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт районы “Наушка” өртөө орчмын “Сэлэнгэ” мөрний уснаас 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон тухай мэдээллийг Оросын Холбооны Улсын Хиагтын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газраас өгсөн” тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Хилийн ангийн хамтарсан ажлын хэсэг 7 сарын 17-ны өдөр ар гэрийнхэнд нь уг цогцос (гэрэл зургаар)-ыг таниулаад тухайн иргэний цогцос мөн болох нь тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг 20:00 цагт зогсоосон байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14