Dark Light
Нийгэм | 2022-07-18

Хуучин гараашуудыг буулгаж нийтийн зориулалтаар тохижууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гарааш буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж эхэлсэн.

Тодруулбал: Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны замын эсрэг талын гараашийг буулгах газар чөлөөлөлтийн ажил дуусч 126.2 м2 талбайг авто зогсоол, явган хүний зам, сандал сүүдрэвч хийх,  хогийн сав, гэрэлтүүлэг суурилуулах ажил хийгдэж нийтийн зориулалтаар тохижууллаа. 

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22