Dark Light
Нийгэм | 2022-07-18

55 орны Байгаль орчны Сайд нарын хурал Монголд болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишрантай уулзаж, 2023 оны 1-р улиралд Монгол Улсад Ази номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын 55 орны төлөөлөл (Байгаль орчны Сайд) нарын хурлыг зохион байгуулах хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Дээрх Байгаль орчны сайд нарын уулзалтаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг сэдвээр хэлэлцэх бөгөөд энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишран уулзалтын үеэр илэрхийлсэн байна.  

Түүнээс гадна Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүүхэд, өсвөр үеийнхэн дуу хоолойгоо нэгтгэх олон улсын бага хурал ирэх наймдугаар сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж гэж байна. Энэхүү хурал нь 2026 онд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17 бага хурлыг угтан эхлүүлж буй  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын нэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22