Dark Light
Нийгэм | 2022-07-18

21 жил тасралтгүй мөрдөгдсөн "Түр журам"-ыг хүчингүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Журмын хавсралтад өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн маягтыг шинээр батлах тухай" 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалыг тус тус хүчингүй болголоо. Энэ тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 

"Түр журам нэртэйгээр батлагдсан боловч өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй мөрдөгдсөн "Түр журам"-ыг хүчингүй болголоо. 

Дээрх журмын зарим зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцээгүй буюу хуулийн хүчин чадлаас давсан зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд мөрдөж ажилласан байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрыг тодорхой зориулалтын дагуу ашиглуулахтай холбогдуулан Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан байна. 

2017 оноос хойш удаа дараа энэхүү журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож байсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул журмыг хянан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөмжийг Авлигатай Тэмцэх Газар аас тус яаманд ирүүлж байсан. Иймд тус журмыг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22