Dark Light
Нийгэм | 2022-07-18

64 бөх 16 харваачаас допингийн шинжилгээ авсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах тухай хуулийн төслийг УИХ-аар сар гаруй хугацаанд хэлэлцэн баталснаар Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоо бид хуультай тэмдэглэсэн. Тус хуулийн 14-ийн 2-т “Бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан бөх, Үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний 8 байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна” гэж заасны дагуу 64 бөхөөс допингийн шинжилгээ авахаар болж байгаа юм. 

Ингэснээр допинг хэрэглэсэн бөхчүүд допингийн шинжилгээнээс зайлсхийж тавын даваанд НАЧНЫ НАЙРАА хийж өвдөг шорооддог асуудал нэг талдаа гарна хэмээн бөх сонирхогчид үзсэн. 

Мөн хуульд заасны дагуу Допингийн эсрэг байгууллага бөхчүүд, харваачдаас шинжилгээ авч допинг илэрсэн тохиолдолд 14 хоногийн дараа Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гарган цол, чимгийг хураан авч цаашид барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасаж шийдвэрлэх юм. 

Улсын баяр наадмаар авсан допингийн шинжилгээний явц ямар шатанд явж байгаа талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас тодрууллаа.

Гүйцэтгэх захирал Д.Мөнхболд: Баяр наадмын дараагаар буюу долоодугаар сарын 13-ны өдөр нийт 64 бөхөөс болон 16 харваачдаас допингийн шинжилгээ авсан. Нийт шинжилгээний 80 сорьцийг лабораторид шилжүүлсэн. Шинжилгээний хариу хэзээ гарахыг хэлэх боломжгүй гэв. 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22