Dark Light
Нийгэм | 2022-07-18

Цэргийн ангийн удирдлагуудыг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны долоодугаар сарын 13-ны өдрийн өглөөний 09 цаг 13 минутанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт байрлах барилгын хашаанд тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нас барсан байдалтай олдсон. 

Тус хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. 

Тус хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаад дугаар ангийн албан тушаалтнууд, удирдлагууд эрх мэдэлээ урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон хэрэг бүртгэл нээн шалгаж байна. 

Мөн тухайн хэрэгт холбоотой хяналтын камерын бичлэгүүд болон, хэргийн газраас олдсон хутга гэх мэт эд мөрийн баримтуудыг хураан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22