Монголын шагайн харвааны 363 жилийн түүхтэй алдарт 4 том тойрмын нэг Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт орших "Наран хөгцтий"-н тойромд долоодугаар сарын 16,17-ны өдрүүдэд Монгол улсын Хошой мэргэн Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Жанцангийн Бархас агсны хөшөөг заллаа.
Тус хөшөөний нээлтэд зориулж шагайн харвааны тэмцээнийг Дундговь аймгийн шагайн харвааны холбоо, Ж.Бархас агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь, Дорноговь, , Төв аймгуудаас багийн харваанд 29, ахмадын хавчаахай харваанд 13 багийн нийт 248 харваач оролцсон байна.
Тус тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Дундговь аймгийн Шагайн харвааны холбооны тэргүүн Ц.Отгонбаяр, Монголын шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч Ц.Энхбат, Монголын шагайн харвааны холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Басхүү, Монголын шагайн харваа холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ш. Отгонбаяр, Ж.Бархас агсны хань ижил, үр хүүхдүүд урилгаар оролцож харваачдад мэндчилгээ дэвшүүллээ.
Тэмцээний багийн харваа төрөлд:
1-р байр. Дорноговь аймаг Монгол Улсын гавьяат мэргэн Наранхүү ахлагчтай баг
2-р байр. Чингэлтэй дүүрэг Монгол Улсын мэргэн Ганболд ахлагчтай баг
3-р байр. Улаанбаатар хот, Очирбат ахлагчтай баг
Ахмадын хавчаахай харваанд:
1-р байр. Өмнөговь аймаг, Батсүрэн
2-р байр. Өмнөговь аймаг Чулуунбат
3-р байр. Төв аймаг Бадамцэрэн
Дундговь аймгийн Биеийн тамир спортын газрын нэрэмжит хувийн цуваа харваанд
1-р байр. Улаанбаатар хот Чинзориг
2-р байр. Дундговь аймаг Монгол Улсын хошой мэргэн Ж.Пунцагдорж
3-р байр. Дундговь аймаг Монгол Улсын мэргэн Энхбаатар
Ахмадын хавчаахай харвааны хувийн цуваа харваанд:
1-р байр Дундговь аймаг Ш.Долгор
2-р байр Дундговь аймаг Б.Андрей
3-р байр Өмнөговь Энхжаргал нар тус тус шалгарсан байна.
АДМИН








Нийгэм



