Dark Light
Нийгэм | 2022-07-18

Замчдын гудамжны тохижилтын ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүрэгт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн байршилд явган зам, тохижилтын ажлыг хийж байгаа. Тухайлбал Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Замчдын гудамжийг “Нано Экологи” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулж байна. Тус компани нь Замчдын гудамжны эхлэл хэсэг болох П.Жасрайн гудамжнаас Хатанбаатар Магсаржавын гудамж хүртэлх буюу Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын Газраас “Варьета чуулга”-ын зүүн талын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэн засварлаж байгаа юм. 

Дээрх ажлын хүрээнд явган хүний замыг 1.8-2.5 метр болгон өргөтгөн шинэчилж, зам дагуух моддыг хөндөлгүйгээр тойруулан сандал тавьж, гэрэлтүүлэг суурилуулан тохижилтын ажлыг хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22