Dark Light
Нийгэм | 2022-07-18

Нүдний кабинетыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2022.07.18/ Мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Япон улсын “fight for vision specified Non-profit Corcoration” байгууллагийн эмч нарын сайн дурын багийнхан Төв аймагт зочиллоо. Тэднийг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар хүлээн авч уулзан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа. Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нүдний кабинет болон Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетаар зочилж, хамтын ажиллагааны хүрээнд манай аймагт өмнө нь хийгддэггүй байсан нүдний гажиг засах, болор солих гэх мэт нүдний мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хүний нөөцийг  чадавхжуулах, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг шат дараатай эхлүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22