Dark Light
Нийгэм | 2022-07-18

Баянгол дүүрэгт орчны тохижилтын ажлууд үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн 21 байршилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбай, тохижилтын ажлыг хийж байгаа. Тэгвэл зарим байршилд хийсэн тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж аваад байна. Тодруулбал, 

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тоглоомын талбай байгуулах” төсөл батлан, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан бөгөөд тоглоомын талбай байгуулах ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгав. 

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар, тохижилт”-ын төсөл батлан, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан. Тус ажлыг үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж авлаа. 

Баянгол дүүргийн есдүгээр хороо, 146 дугаар сургуульд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Орчны тохижилт хийх" төсөл, арга хэмжээг батлан, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Төслийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг стандартын дагуу байгуулан, ашиглалтад орууллаа.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 278 дугаар цэцэрлэгийн гадна талбайд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Орчны тохижилт хийх" төсөл, арга хэмжээг батлан, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан бөгөөд тохижилтын ажил бүрэн дуусаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22