Баяр наадмын дараа буюу өнгөрөгч амралтын өдрүүдээр өргөн хэрэглээний ногоо буюу төмс, байцаа зэргийн үнэ 1-2 дахин өссөн байна гэсэн мэдээллийн дагуу бид Барс болон Алтжин бөмбөгөр, Содон зэрэг худалдааны төвүүдээр өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.
Барс худалдааны төвд өргөн хэрэглээний бараа буюу төмс нь 1кг нь 3600-3800 төгрөгөөр худалдаалж байсан бол, Алтжин бөмбөгөр, Содон зэрэг худалдааны төвүүдээр кг тутамдаа 4000-4500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь өнгөрсөн сараас 1200-1500 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Байцайны тухайд 3000-4000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Нарийн ногооны үнэ өмнөх сараас үнийн хувьд буурсан гэсэн мэдээллийг өгч байлаа.
Худалдаачдын зүгээс: “Шинэ ургацын ногоо гараагүй учраас хуучин ургацын нөөцөлсөн ногоогоо худалдаалж байна. Урдаас ногоо орж ирвэл үнийн хувьд харьцангуй багасаж, илүү хүртээмжтэй болох байх. Барс худалдааны төвөөс нэг шуудай төмсийг 150,000-160,000 төгрөгөөр худалдан авч борлуулж байна. Шинэ ургацын ногоо гараагүй болохоор үнийн хувьд өсөлттэй байна” гэв.
АДМИН








Нийгэм



