Dark Light
Нийгэм | 2022-07-19

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 

- 000А,АААА                                                          2,000,000 /хоёр сая төгрөг/,

- 00А0,0ААА,А000,00АА,0А00                              ​​​​ 500,000 / таван зуун мянган төгрөг/,  

- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар    100,000 / нэг зуун мянган / төгрөг

4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

6. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

7. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 1900-1234


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22