Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 181 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 143 нь Улаанбаатар хотод, 38 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 932.058 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2119 байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд :
Баян-Өлгий аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Орхон аймагт 1, Өмнөговь аймагт 25, Ховд аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 105 хүн эдгэрчээ.