Dark Light
Нийгэм | 2022-07-19

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 155 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Амгалансүрэнгийн Мөнх-Өлзийг томилж,  шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн байранд зохион байгууллаа.

       Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч  тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар А.Мөнх-Өлзий шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна. 

Уг шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Адъяасүрэн баяр хүргэж үг хэллээ.

  Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, захиргааны ажилтнууд болон иргэдийн төлөөлөл оролцож баяр хүргэлээ.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14