ОБЕГ: УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон хариу арга хэмжээг танилцууллаа. Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж, өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө.
Нийгэм | 2022-07-19
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




