Dark Light
Нийгэм | 2022-07-20

Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст үг хэлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Украины Тэргүүн хатагтай Олена Зеленска АНУ-д айлчилж байгаа бөгөөд Конгресст үг хэлж, Америкийн томоохон улстөрчидтэй уулзана.

Даваа гарагт тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж, мягмар гарагийг АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдентай өнгөрүүлжээ.

Зеленска, Жилл Байден нар хоёр дахь удаагаа уулзаж байна. Эхний удаа нь тавдугаар сард Америкийн ерөнхийлөгчийн эхнэр Киевт гэнэтийн айлчлал хийх үеэр болсон юм.

Зеленска Украины засгийн газарт албан ёсны албан тушаал хашдаггүй ч дайны дөрвөн сар гаруйн хугацаанд өөрийн түвшинд улс төрчид, олон нийтийн байгууллага, сэтгүүлчидтэй идэвхтэй яриа хэлэлцээ хийж ирсэн.

Киев аль болох барууны тусламж авахын тулд бүх боломжийг ашиглаж байна.

Дөрвөн сарын өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн Конгресст хандан Киевийг цэргийн нэмэлт техник хэрэгслээр хангахыг уриалсан юм.

ОХУ-ын түрэмгийллийн дараа АНУ-ын Конгресс Украинд урьд хожид байгаагүй 40 тэрбум ам.долларын тусламжийн багцыг баталсан.

Айлчлалын үеэр Олена Зеленска мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Саманта Пауэртэй уулзсан байна.

Тус агентлаг нь Украины засгийн газрыг дэмжих, хүмүүнлэгийн үйлс, мөн Оросын түрэмгийллээс үүдэлтэй дэлхийн хүнсний хомсдолтой тэмцэхийн тулд олон тэрбум доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14