Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хавдар, хими эмчилгээний тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй-Өнөөдрөөс” уриатай холын зай гүйлтээ эхлүүлж байна.
Хавдрын тасгийн сувилагчийн хувьд, өдөр бүр өр эмтлэм гуниг харууслыг нүдээр үзэж буй бүсгүй хүний хувьд, хавдар гээч ямар хэцүү өвчин гэдгийг мэдэрч, шаналсан, гашуудсан зүрх бүхэнтэй хамт гашуудсаны хувьд төр засгийн анхаарлыг хавдар өвчний оношилгоо, эмчилгээнд чиглүүлэх, биеийн тамир, спорт, дасгал, хөдөлгөөн, алхалт, гүйлтээр тогтмол хичээллэж, эрүүл зан үйлийг төлөвшүүлж чадвал бид өөрсдөө хавдар өвчнөөр өвдөхгүй байх боломжтой гэдгийг иргэдэд сурталчлах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дуу хоолой болон сэтгэлийн гүндээ олон олон бодол, хүсэл тээн эр зориг, хичээл, зүтгэл гарган холын замыг туулахаар зориг шулууджээ.
Тэрбээр наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод барианд орохоор төлөвлөсөн бөгөөд 650 км зам туулах хугацаандаа зам дагуух аймаг, сумдын иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах ажээ.