Хөвсгөлийн уулс болон Хөвсгөл нуураас усжих Дэлгэрмөрөн, Шишгэд, Эг, Бэлтэс, Үүр, Бүгсий голуудын усны түвшин буурч байгаа хэдийн ч олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр их байна.
Хангай нуруу эх авсан Идэр голын усны түвшин олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байж, баталгаат зам гүүр, гарам, гарцаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.