Dark Light
Нийгэм | 2022-07-21

Багш солилцооны сонгон шалгаруулалтын дүн гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яам, Юнеско-гийн Ази, Номхон далайн орнуудын боловсролын төв хамтран хэрэгжүүлдэг “Багш солилцооны хөтөлбөр”-т оролцохоор ерөнхий боловсролын 12 сургууль хүсэлтээ ирүүлснээс дараах сургуулиуд шалгарлаа. 

1. Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургууль /5 багш/

2. Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль /5 багш/ 

3. Сүхбаатар аймгийн Наран сумын сургууль /3 багш/, Баруун-Урт сумын сургууль /2 багш/

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдах сургуулиуд дараах шаардлагыг хангасан байна. 

Ерөнхий шаардлага /багш/: 

- 5-аас дээш жилийн ажилласан туршлагатай

-Гадаад хэлний шаардлага хангахуйц мэдлэгтэй 

- Мэдээлэл технологийн ур чадварыг бүрэн эзэмшсэн

-Сургуулиудын давуу тал:  

- Олон улсын болон БНСУ-ын чуулга уулзалтад оролцож байсан туршлагатай 

Багш солилцооны хөтөлбөр, төсөл хөтөлбөрт хамрагдаж үр дүнг тооцон амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай 

Оролцогч багш нарын өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй ажлууд нь үр дүнд хүрсэн /идэвх санаачилгатай баг бүрдүүлсэн/

Олон улсын уралдаан тэмцээнд оролцож гаргасан амжилтыг нотлох баримтаар ирүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22