Dark Light
Нийгэм | 2022-07-21

Гэртээ цоожлогдон үлдсэн 6 настай хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу /2022.07.20/ өдөр  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12:16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байсныг 2 иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллалаа.

Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна. 

Иймд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22