Dark Light
Нийгэм | 2022-07-21

Малчны хотонд аянга бууж, 50 бог хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймаг, Дуут сум. Шивэр багийн “Гулзын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ 07.20-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Ж-ийн хотонд аянга бууж, 50 бог мал аянганд өртөж хорогдсон тухай мэдээллийг 07.20-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан.

Мэдээллийн дагуу тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт 07.20-ны өдрийн 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ны 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн.      


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19