Dark Light
Нийгэм | 2022-07-22

БЗД-ийн 17-р байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлтгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ. 

Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай өнөөдөр танилцлаа. Тус байруудад 256 дугаар цэцэрлэгийн салбар бүлгүүд хичээллэх юм. 

Иргэн, аж ахуйн нэгжүүд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны мэдээллээ Боловсролын Ерөнхий газарт ирүүлэх боломж нээлттэй хэвээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22