Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх энэ өвөл Украинд ОХУ дайны гэмт хэрэг үйлдсэн гэх анхны ялыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Bloomberg мэдээллээ. Эхний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны огноо тодорхойгүй байгаа ч Bloomberg-ийн мэдээлснээр энэ нь энэ оны эцэс эсвэл ирэх оны эхээр тохиолдож магадгүй юм.
Түүнчлэн Украины төлөөлөгчид Оросын эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа дор хаяж нэг олзны орос цэргийн албан хаагчийг шилжүүлэхээр Олон улсын шүүхтэй хэлэлцээ хийж байгаа гэх мэдээлэл байна.
Украины Ерөнхий прокурорын газар дайны эхний өдрөөс эхлэн Оросын цэргүүдийн дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нотлох баримтуудыг цуглуулж, өөрсдийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна гэж мэдээллэж байсан. Гуравдугаар сард Украин дахь Оросын армийн гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах зорилгоор Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх зэрэг Европын хэд хэдэн шүүхийн байгууллагуудыг багтаасан хамтарсан мөрдөн байцаах баг байгуулжээ. Тус багийн ажлыг Европын холбооны эрүүгийн эрх зүйн хамтын ажиллагааны агентлаг дэмжин ажиллаж байна.
Долдугаар сарын 6-ны байдлаар, Украины Ерөнхий прокурорын газар ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш 21 мянга гаруй цэргийн гэмт хэргийн шинжтэй хэргүүдийг мөрдөн байцаалтад хүлээн авсан байна.
Эх сурвалж: Радио свобода
АДМИН








Нийгэм





