Dark Light
Нийгэм | 2022-07-22

Зам тээврийн ослоор 6 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022.07.18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 858 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 567 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 19 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтсэн, 

-Мөргөлдөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтсэн ,

Орон нутагт:

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

-Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон

-Мөргөлдөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн. 

-Дайрах  хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон,

Хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-9 хүртэлх насны 2 хүүхэд гэмтэж бэртсэн байна. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 413 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 301, орон нутагт 106 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. 

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж   хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22