Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 308 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 935,360 болж нэмэгдлээ.
Илэрсэн халдварын: 186 нь Улаанбаатар хотод, 122 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 10, Дархан-Уулд зургаа, Дорнодод хоёр , Орхонд тав, Өмнөговьд 77, Сүхбаатарт ес, Ховдод 13 бүртгэгджээ. Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, нусгайрах зэрэг нийтлэг шинж тэмдэг давамгайлж байна.