Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдгүүд нийтлэг илэрч байна.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын эмч В Байгал: Шинээр бүртгэгдэж буй коронавирусын тохиолдлын 20 хувийг хүүхэд эзэлж байна. Тэдгээрийн дийлэнх хувь нь 5-11 насны хүүхэд байгаа учир наймдугаар сарын нэгнээс вакцинжуулалт хийж эхэлнэ.
Эрүүл Мэндийн сайдын тушаалаар 2022 оны наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдүүдийг нэг сарын зайтай, коронавирусийн эсрэг хоёр тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлнэ. Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж коронавирусийн вакциндаа хамрагдах боломжтой байна.