Dark Light
Нийгэм | 2022-07-22

Жо Байден коронавирусээр халдварлажээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены пүрэв гарагт өгсөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрээр ковидоос сэргийлэх вакцины хоёр тун тариулсан бөгөөд шинж тэмдэг хөнгөн илэрсэн байна. Вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж, Паксловид эм ууж байгаа гэж Цагаан ордон мэдээлжээ.

Тэргүүн хатагтай Жилл Байдены шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Байден ордонд тусгаарлагдаж, ажлаа хэвийн цагийн хуваарийн дагуу явуулна гэжээ. 

Дэлхийн улс орнууд цар тахлаас болж хоёр жил хагасын турш эдийн засаг, эрүүл мэндийн хүнд байдалд орж, эргэн сэргэх оролдлого хийж байгаа үед шинэ хувилбарын тархалт дахин сорилт болж байна. Энэ нь уг вирус гоц халдварт өвчин хэвээр байгааг батлан харуулж байгаа юм. 

Жо Байден Арабын улс орнуудад айлчлаад эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрээр тэргүүн хатагтайн хамт Украины тэрүүн хатагтай Олена Зеленськаг хэдхэн хоногийн өмнө баглаа цэцэг барин угтаж авсан юм.  

Эх сурвалж: The Guardian

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02