Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Тус аж ахуйн нэгж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийджээ.