Dark Light
Нийгэм | 2022-07-23

Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид сүрьеэгийн халдвар тархсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон мэдээлэл өглөө. Тэрбээр “Уг асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба болон бусад тасаг нэгжүүд, Цэргийн төв эмнэлгээс хамтарсан баг Ховд аймгийн .. дугаар ангид очиж ажиллаад ирсэн.
 Халдвар авсан цэргүүд бүгд эмчилгээнд хамрагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байна. Тус ангид сүрьеэгийн эхний тохиолдлууд дөрөвдүгээр сараас бүртгэгдсэн. Биднийг очиход нууц үеийн хугацаа нь таарсан бөгөөд хариу арга хэмжээ авсан тул сүрьеэгийн тухайн дэгдэлтийг хяналтдаа авсан
 Бид тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор нийт 21 цэрэг эмчилгээнд байна. Сүрьеэгийн эмчилгээ нь өөрөө тодорхой хугацаатай дүрэм журамтай бөгөөд түүний дагуу эмчилгээ хийгдэнэ. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүн хамгийн багадаа зургаан сар эмчлэгддэг.
 Харин дэгдэлтэд өртсөн эрүүл хүмүүсийг сүрьеэгийн нянг устгах үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг юм.
 Цэргийн анги бол өөрөө өвөрмөц орчин. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлтэй нөхцөл болох гээд байдаг талтай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02