Dark Light
Нийгэм | 2022-07-23

Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БШУЯ-наас мэдээлснээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авчээ.
Тус хорооны сургуулийн өмнөх насны 1111 хүүхэд хамран сургах тойргийн 162, 11, 242, 87 цэцэрлэгүүдэд хамрагдаж байсан бөгөөд шинээр баригдсан 13 дугаар цэцэрлэгт 240 хүүхдийг хамруулах юм байна.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Вивазоне ХХК гүйцэтгэж, 2022 оны долдугаар сард барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллажээ.
Уг барилга ашиглалтад орсноор Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02