Dark Light
Нийгэм | 2022-07-23

Д. Анар "Алтаргана-2022" наадамд үзүүрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Буриад түмний олон улсын "Алтаргана-2022" их наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриад тойрогт өнөөдөр эхэлж, ОХУ, Монгол, БНХАУ, Кыргызстан, Казахстан улсуудад тархан суурьшсан буриадууд хуран цуглажээ.
Буриад бөхийн барилдаан өнөөдөр 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болов. +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Доржийн Анар хоёрдугаар байр эзэллээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровт маргаантайхан унаж үзүүрлэсэн. Улсын заан Д.Анар шилдэг бүргэд бүжгийн үзүүлбэрийн эзэн болжээ. Түүнээс гадна -92 кг-д Жавхлан мөнгө, Сумъяабазар хүрэл медаль хүртлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22