Dark Light
Нийгэм | 2022-07-24

С.Энхтөрийн дүүгүүр хээр "Их хурд 9"-д түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын шигшмэл хурдуудын "Их хурд-9" уралдаанд их насанд 93 хүлэг уралдсанаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн дүүгүүр хээр түрүүллээ. Төрийн наадмын түрүү түмэн эх хурдан хүлэг дахин баталж "Их хурд"-д алтан жолоо өргүүллээ. Уяа сойлгыг тод манлай уяач Д.Мөнхбат тааруулсан. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, тод манлай уяач Т.Галбадрахын  хонгор халзан аман хүзүүдэв.
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Тод манлай уяач Л.Батмөнхийн бор, дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн, тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халиун хурдалж уясан эзэн унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22