Dark Light
Нийгэм | 2022-07-24

Баян-өндөрийн Л.Батсайхан аймгийн арслан цол хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойд зориулсан цол олгох барилдаан өнөөдөр Арвайхээр хотод боллоо. Барилдаанд аймгийн арслан 14, заан 10, харцага 11, начин цолтой 25, нийт 128 бөх барилдснаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Бумбат Зүрх" ХХК-ийн бөх аймгийн заан Лхагваагийн Батсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Өмнөговь аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн заан Болдбаатарын Баянсүх үзүүрлэж заан цолоо батлав.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулгын төрсөн дүү, сумын заан Х.Дашзэвэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Мөнхийн Үсэг" группийн бөх сумын заан Ганбатын Совджамц нар шалгарч аймгийн начин цол хүртэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22