Dark Light
Нийгэм | 2022-07-25

“Үдшийн музей” үзэсгэлэнг лхагва гарагаас ням гараг хүртэл толилуулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

   Монголын үндэсний музей жуулчдад зориулсан шинэ үйл ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 22-оос эхлэн үйлчилгээндээ нэвтрүүллээ. 

 “Үдшийн музей” нь Монголын Үндэсний музейн байнгын болон түр үзэсгэлэнг лхагва гарагаас ням гарагт 5 өдрийн үдэш бүр 18.00 - 21.00 цагт музейг нээлттэй ажиллуулж, жуулчдад зориулсан “Жаргалтайн дэлгэр” ардын урлаг-уран сайхны тоглолтыг “Хатан” чуулгын уран бүтээлчид музейн орчинд тоглон үзэгч түмэндээ хүргэнэ.

“Жаргалтайн дэлгэр” урлагийн тоглолт нь ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглан зарласан уртын дуу, морин хуур, яаралтай хамгаалах соёлын биет бус өв лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан урлагийн үзүүлбэрээс бүрдэх 30 минутын цогц хөтөлбөртэй байна. 

“Үдшийн музей” үйл ажиллагаа нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудын түүх, угсаатны зүйг таниулах, музейн үйлчилгээг жуулчдад зориулсан тусгай арга хэмжээ болон хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн эх орныхоо баялаг түүх, уламжлалт соёл, дахин давтагдашгүй соёлын дархлаагаа хамгаалах зорилтот хөтөлбөр гэдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02