Dark Light
Нийгэм | 2022-07-25

Тарваган тахал үүсэх магадлал өндөр байгааг тогтоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 06-р сарын 29-өөс 2022 оны 07-р сарын 14-ний хооронд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ. Шинжилгээнд 14 цэгт газрын нийт 18 секторын 162.000 га талбайг хамруулав. Тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоолоо. Мөн хүн амд тарваган тахал өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага, уг өвчинд өртөх эрсдэлийн талаар сургалт яриа хийж, нийт 4 төрлийн санамж материал тарааж ажилласан.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22