Dark Light
Нийгэм | 2022-07-25

Шатарчид Энэтхэг улсыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн шатрын XXXXIV олимпиад долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10-нд Энэтхэгийн Ченнай хотод болно. Хоёр жил нэг удаа болдог олимпиадад манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван шатарчин дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа уралдуулах юм. Эрэгтэйчүүдийн ангилалд ОУШХМ С.Ган-Одын удирдлага дор их мастер Д.Батсүрэн, Б.Гүндаваа, С.Билгүүн, ОУШХМ Г.Амартүвшин, ОУМ С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс спортын мастер Ц.Батсайхан дасгалжуулагчтай А.Энхтуул, ОУМ Б.Баярмаа, Т.Мөнхзул, ОУШХДМ Б.Мөнгөнзул, ОУШХМ Д.Мөнхзул нар өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын шатарчид маань 2008 онд эмэгтэй баг "C" категорид, 2014 онд “B“ категорид багийн дүнгээр тус бүр тэргүүлж алтан медаль, 2018 онд эрэгтэй баг “B” категорид багийн дүнгээр хоёр байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22